AmjuulyaAmjuulya
Нүүр Үйлчилгээ Төлбөр Холбоо барих

Amjuulya платформын Үйлчилгээний нөхцөл ба бодлого

Элион Грэйс ХХК · Хүчин төгөлдөр болсон огноо: 2026 оны 08 дугаар сарын 24

1. Нийтлэг үндэслэл 2. Бүртгэл ба баталгаажуулалт 3. Шимтгэл ба төлбөрийн бодлого 4. Эрх, үүрэг 5. Цуцлалтын бодлого 6. Гомдол, маргаан шийдвэрлэх 7. Харилцаа холбоо 8. Үнэ ба зардлын бодлого 9. Ур чадвар ба хариуцлага 10. Ёс зүй, ялгаварлан гадуурхалт 11. Нууцлал ба мэдээлэл хамгаалалт 12. Хариуцлагын хязгаарлалт 13. Бусад

1. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид "Нөхцөл" гэх) нь Элион Грэйс ХХК-ийн эзэмшдэг, ажиллуулдаг "Amjuulya" gig ажлын платформыг (цаашид "Платформ" гэх) ашиглаж буй Ажил олгогч, Гүйцэтгэгч болон бусад хэрэглэгчдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлно.

1.2. Amjuulya нь Ажил олгогч (ажил, даалгавар захиалагч) болон Гүйцэтгэгчийг (ажил хүлээн авагч) холбох цахим зуучлалын платформ бөгөөд Компани нь ажил үйлчилгээний шууд гүйцэтгэгч буюу шууд ажил олгогч тал биш болно.

1.3. Хэрэглэгч талууд Платформд бүртгүүлж, энэхүү Нөхцөлийг зөвшөөрснөөр гэрээ болон журмын биелэлтийг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

1.4. Энэхүү Нөхцөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулагдсан болно.

1.5. Нэр томьёо: "Ажил олгогч" гэж Платформ дээр ажил, даалгавар нийтэлж, гүйцэтгэгч хайж буй хэрэглэгчийг; "Гүйцэтгэгч" (мөн "Ажил хүлээн авагч") гэж нийтлэгдсэн ажил, даалгаврыг хүлээн авч гүйцэтгэдэг хэрэглэгчийг тус тус ойлгоно.

2. Хэрэглэгчийн бүртгэл ба баталгаажуулалт

2.1. Хэрэглэгч үнэн зөв мэдээллээр бүртгүүлэх үүрэгтэй.

2.2. Ажил олгогч болон Гүйцэтгэгч нь дараах мэдээллийг бүрдүүлсэн байна:

  • Өөрийн хуулийн ёсны нэр
  • Хүчинтэй утасны дугаар
  • Цахим хаяг буюу email хаяг
  • ДАН системд баталгаажсан байх шаардлагатай

2.3. Гүйцэтгэгч буюу Ажил олгогч хуурамч мэдээлэл ашигласан, бусдын мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд Элион Грэйс ХХК дансыг шууд хаах, хэрэглэгчийн эрхийг түдгэлзүүлэх бүрэн эрхтэй.

2.4. ДАН системээр баталгаажсан хэрэглэгчтэй хамтран ажиллахыг Платформ зөвлөж байгаа бөгөөд баталгаажаагүй хэрэглэгчээс үүдсэн эрсдэлийг хэрэглэгч өөрөө хариуцна.

3. Үйлчилгээний шимтгэл ба төлбөрийн бодлого

3.1. Бүх төлбөр тооцоо зөвхөн Amjuulya платформоор дамжин хийгдэнэ.

3.2. Платформ нь гүйцэтгэгдсэн ажил бүрээс нийт 10% (арван хувь) үйлчилгээний шимтгэл авах бөгөөд энэ нь дараах байдлаар хуваарилагдана:

  • Ажил олгогчоос ажлын нийт үнийн дүнгийн 5%
  • Гүйцэтгэгчээс (Ажил хүлээн авагчаас) ажлын нийт үнийн дүнгийн 5%

3.3. Ажил олгогч ажлыг нийтлэх буюу захиалгыг баталгаажуулахдаа ажлын үндсэн үнэ дээр нэмэлт 5%-ийн үйлчилгээний шимтгэлийг нэмж төлнө.

3.4. Гүйцэтгэгчид олгогдох төлбөрөөс 5%-ийн үйлчилгээний шимтгэл суутгагдаж, үлдэгдэл дүн Гүйцэтгэгчийн дансанд шилжинэ.

3.5. Дараах үйлдлийг хориглоно: бэлэн мөнгөөр тооцоо хийх; хувийн данс ашиглах; Платформоос гадуур төлбөр хийх; Платформыг тойрч үйлчилгээ авах.

3.6. Платформоос гадуур хийгдсэн төлбөр, гэрээ, маргаан, хохиролд Элион Грэйс ХХК хариуцлага хүлээхгүй.

3.7. Платформоор дамжин бүх үйлчилгээ буюу ажил амжилттай биелсэн тохиолдолд Платформ гомдол шийдвэрлэх, төлбөр хамгаалах, зуучлалын үйлчилгээ үзүүлнэ.

3.8. Ажлын зар нийтлэгдмэгц тухайн ажлын төсвийн мөнгөн дүн (ажлын үнэ + Ажил олгогчийн 5% шимтгэл) түр битүүмжлэгдэнэ.

3.9. Ажил баталгаажаагүй буюу ажлыг Гүйцэтгэгчид хуваарилж өгөхөөс өмнөх бүх тохиолдолд Ажил олгогч мөнгөө буцаан татах боломжтой.

3.10. Ажил олгогдсоны дараа Ажил олгогч цуцлалт хийвэл үйлчилгээний шимтгэл болон Гүйцэтгэгчийн цагийн үнэлгээний зардал болох ажлын үнийн дүнгийн 10–15%-тай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр суутгагдаж болно.

3.11. Amjuulya платформоор дамжуулан шилжүүлсэн төлбөрийн баримт eBarimt системд автоматаар бүртгэгдэнэ.

4. Ажил олгогч ба Гүйцэтгэгчийн эрх, үүрэг

4.1. Гүйцэтгэгч ажил хүлээн авснаар ажлыг Ажил олгогчийн заасан хугацаанд, чанарын шаардлагад нийцүүлэн, аюулгүй байдлыг хангаж гүйцэтгэх үүрэг хүлээнэ.

4.2. Гүйцэтгэгч товлосон цагтаа ажил гүйцэтгэх байршилд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд Ажил олгогч ажлыг цуцлах, гомдол гаргах эрхтэй.

4.3. Давтан зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд Гүйцэтгэгч болон Ажил олгогчийн эрхийг түр хязгаарлах, эсвэл бүр мөсөн хааж болно.

4.4. Ажил олгогч ажилтай холбоотой мэдээллийг үнэн зөв өгөх, ажлын нөхцөлийг тайлбарлан захиалгаа баталгаажуулахдаа заавал бичих үүрэгтэй.

4.5. Хүргэлт, тээвэрлэлттэй холбоотой бараа материалын эрсдэл, хариуцлагыг Гүйцэтгэгч болон Компани хариуцахгүй бөгөөд Ажил олгогч өөрөө хариуцна.

5. Урьдчилсан захиалгын цуцлалтын бодлого

5.1. Ажил олгогч ажлыг цуцлах бол боломжит тохиолдолд урьдчилан цагийн өмнө мэдэгдэнэ.

5.2. Дараах нөхцөлд цуцлалтын төлбөр ногдуулж болно: ажил эхлэхээс 24–2 цагийн дотор цуцалсан; Ажил олгогч холбогдох боломжгүй болсон; заасан газарт ирээгүй; тухайн өдөр захиалсан ажлыг цуцалсан. Урьдчилан тохироогүй цуцлалт хийвэл Ажил олгогч 15%-ийн торгууль төлнө.

5.3. Дараах нөхцөлд цуцлалтын төлбөр ногдуулахгүй: Гүйцэтгэгч ирээгүй; системийн саатал үүссэн; захиалга хийснээс хойш богино хугацаанд цуцалсан.

5.4. Цуцлалтын нөхөн төлбөр нь 1 цагийн хөдөлмөрийн хөлс, эсвэл тухайн ажлын урьдчилан тогтоосон доод төлбөртэй тэнцүү байж болно.

6. Гомдол, маргаан шийдвэрлэх

6.1. Ажил олгогч ажлын чанартай холбоотой гомдол гаргах эрхтэй.

6.2. Ажлыг бүрэн хийж дууссаны дараа гарсан гомдлыг Гомдлын хэлтэс шийдвэрлэх хүртэл төлбөрийг түр түдгэлзүүлнэ.

6.3. Шалгалтаар Гүйцэтгэгч буруутай нь тогтоогдвол ажлын төлбөрийн 30–50%-ийн хэмжээтэй торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд эрхийг хязгаарлаж болно.

6.4. Гүйцэтгэгч буруугүй нь тогтоогдвол ажлын төлбөрийг 100 хувь олгоно.

6.5. Платформ талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж болно.

7. Харилцаа холбоо

7.1. Ажилтай холбоотой бүх харилцаа Платформ дотор явагдана.

7.2. Дараах мэдээллийг чат хэсэгт хуваалцахыг хориглоно: хувийн төлбөрийн мэдээлэл; Платформоос гадуур холбогдох арга.

7.3. Ажлын хүрээ өөрчлөгдвөл чат хэсэгт бичгээр баталгаажуулсан байна.

8. Үнэ ба зардлын бодлого

8.1. Гүйцэтгэгч дараах зардлаа Ажил олгогчийн төсөвт багтаах, эсвэл урьдчилан тохиролцох ёстой: шатахуун; тээврийн; багаж хэрэгслийн зардал.

8.2. Дараах зардлыг тусад нь нэхэмжлэхийг хориглоно: шатахуун; машины элэгдэл; замын төлбөр; зогсоолын төлбөр гэх мэт.

9. Гүйцэтгэгчийн ур чадвар ба хариуцлага

9.1. Гүйцэтгэгч зөвхөн өөрийн ур чадвар, туршлага, боломжид тохирсон ажил авах үүрэгтэй.

9.2. Тусгай зөвшөөрөл, мэргэжлийн ур чадварын хүчинтэй байдлыг Гүйцэтгэгч өөрөө хариуцна.

9.3. Ур чадвар дутуугаас үүдсэн хохирлыг Ажил олгогчийн гомдол, санал хүсэлтийг үндэслэн оногдох хариуцлагыг Гүйцэтгэгч бүрэн хариуцна.

9.4. Гүйцэтгэгч ажлыг хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын байршилд ирээгүй тохиолдолд гомдлын үндсэн дээр ажил гүйцэтгэх эрхийг 14–30 хоногийн хугацаагаар хязгаарлаж болно.

10. Ёс зүй ба ялгаварлан гадуурхалт

10.1. Хэрэглэгчид хоорондоо харилцахдаа хүндэтгэлтэй, мэргэжлийн, шударга байна.

10.2. Дараах үйлдлийг хориглоно: ялгаварлан гадуурхалт; дарамт; заналхийлэл; бүдүүлэг харилцаа; бэлгийн дарамт; хууль бус үйлчилгээ; согтууруулах ундаа, мансууруулах бодистой холбоотой үйлчилгээ.

10.3. Дараах шинж байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглоно: арьс өнгө; хүйс; нас; шашин шүтлэг; хөгжлийн бэрхшээл; бэлгийн чиг баримжаа.

11. Нууцлал ба мэдээлэл хамгаалалт

11.1. Amjuulya нь хэрэглэгчийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн хамгаална.

11.2. Хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд зөвхөн хуульд заасан эсвэл хэрэглэгчийн зөвшөөрсөн тохиолдолд ашиглана. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-с үзнэ үү.

12. Хариуцлагын хязгаарлалт

12.1. Amjuulya нь зөвхөн зуучлалын платформ бөгөөд дараах нөхцөлд хариуцлага хүлээхгүй: аппликейшнээс гадуур хийгдсэн тохиролцоо; платформоос гадуур хийгдсэн төлбөр; хувийн дансаар хийсэн шилжүүлэг; ДАН системд баталгаажаагүй хэрэглэгчээс үүдэн гарсан асуудал.

12.2. Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл болон талуудын хяналтаас гадуур үүссэн нөхцөл байдлаас үүдсэн саатал, хохиролд Элион Грэйс ХХК хариуцлага хүлээхгүй.

13. Бусад

13.1. Элион Грэйс ХХК энэхүү Нөхцөл, бодлогыг шаардлагатай үед шинэчлэх эрхтэй.

13.2. Шинэчилсэн Нөхцөл Платформ дээр нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болно.

13.3. Энэхүү Нөхцөлтэй холбоотой маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

AmjuulyaAmjuulya

Ажил олгогч, Гүйцэтгэгчийг холбодог Монголын gig ажлын платформ. Бүх захиалга, төлбөр тооцоо аппликейшнээр дамжина.

Платформ

  • Нүүр
  • Үйлчилгээ
  • Төлбөр
  • Холбоо барих

Хууль эрх зүй

  • Буцаалт / Цуцлалт
  • Үйлчилгээний нөхцөл
  • Хүргэлт / Гүйцэтгэх нөхцөл
  • Нууцлалын бодлого
© 2026 Элион Грэйс ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. СБД, 2-р хороо, Twin Tower 2, 401 тоот · 8005-3358